спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алт, Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртлээ

0

Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байгаа бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ. Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн бол мөнгөн медалийг мөн л Монгол Улсын тамирчин, ОУХМ Г.Хэрлэнцэцэг зүүв.

ОУХМ  Г.Хэрлэнцэцэг нь  “Токио 2020” олимпийн наадмын буудлагын төрөлд эрхээ аваад буй ОУХМ Э.Даваахүүгийн  гэргий юм. 

Түүнчлэн чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл, жүдо бөхөөр Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар мөн хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ

Өмнөх нийтлэл

Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 –ын хэрэгжилтийн явцын тайлан” танилцууллаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй спорт