Онцлох

Монгол Улс ‘саарал жагсаалт’-аас мултарсан бололтой”

Таны сэтгэгдэл

“ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй мэдэгдэл гаргана” хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас цахим хуудсаараа мэдээлэв.

Тэдний мэдээлснээр “Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарсан бололтой. ФАТФ манай улсыг “саарал жагсаалт”-д оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа” гэжээ. Мөн нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болсон байна.

587
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл