Онцлохулс төр

С.Амарсайханыг огцруулах хувилбар МАН дотор яригдаж эхэлжээ

0

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор шахмал түлш анх удаагаа хэрэглэж буй айлууд үй олноороо угаарын хийнд хордож,  нийт зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна.Үүнтэй холбоотойгоор бүхий л шат шатны албан тушаалтнууд амиа хоохойлж, хариуцлагаас зугтахаар оролдож буй ч давын өмнө хэн хэн хариуцлага хүлээх нь тодорхой болж эхэлжээ.
Тодруулбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Тавантолгой түлш” компаний захирал М.Ганбаатар нар иргэдэд аюулгүй ажиллагааны тухай ухуулан таниулж чадаагүй, гарч болох эрсдлийг тооцон ажиллаж чадаагүй нь хэн бүхэнд тодорхой болсон зүйл.
Хүний алтан амь гэдэг С.Амарсайхан, М.Ганбаатар мэтийн эрх мэдэл, албан тушаалын “донтой” хариуцлаггүй нөхдийн ажил албатай харьцуулашгүй үнэтэй зүйл.Иймээс тэднийг албан тушаалаас нь зайлуулах нь цаг хугацааны асуудал болсон тухай эх сурвалж өгүүлж байна. Учир нь энэ нь л цааш цаашид ужгирч мэдэх  иргэдийн эсэргүүцэл, улс төрийг зөөллөх, эрдэнэт хүний аминд хүрсэн нүглээ бага ч атугай наминчлах зөв үйлдэл болно гэдгийг МАН-ын лидерүүд ярилцсан аж.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн хувьд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Тавантолгой түлш” компаний захирал М.Ганбаатар нарын этгээдүүдээс гадна салбарын сайдад нь хариуцлага тооцож магадгүй гэнэ.
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх энэ оны 6-р сарын 18-нд   “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ : “Засгийн газрын шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ажлын маань үр дүн удахгүй гарна. Ирэх долоодугаар сарын 1-н гэхэд бүх үр дүн гарах ёстой. Монгол Улсын Засгийн газар шаардагдах бүх ажлыг нь шийдэж өглөө. Хөрөнгө, мөнгөнөөс эхлүүлээд тээвэрлэлтийнх нь асуудлыг шийдэж өглөө. Үйлдвэрийг нь барилаа. Тодорхой хэмжээнд зохион байгуулалтыг нь ч хийлээ.  Одоо ганцхан сайжруулсан шахмал түлшийг тодорхой цэгүүдэд түгээх ажил л үлдсэн. Энэ ажлыг Хотын дарга С.Амарсайхан хариуцна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Одоо хот ажлаа хий. Ирэх өвөл Улаанбаатар утаатай байх эсэх нь зөвхөн Хотын даргын гарт шилжсэн. Нийслэлийн мэдэлд шилжсэн. Ард иргэд ирэх өвөл утаатай байвал Хотын даргатай ярь. Би Ерөнхий сайдын хувьд үүнийг албан ёсоор анхааруулж байна. Засгийн газар хийх ажлаа хийсэн. Одоо шат шатандаа ажлаа сайн хий” хэмээсэн юм.Үнэхээр ч тэрээр амласандаа хүрч, утаатай холбоотой асуудлыг толгойгоороо хариуцаж байсан  Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд  хэзээ хариуцлага тооцохыг цаг хугацаа харуулна биз ээ.
Э.Мягмар
sonin.mn

Махны үнийн судалгаа /2019.10.10/

Өмнөх нийтлэл

М.Оюунчимэг: Би лав ‘…Та үүнийг дэмжээд өгөөч’ гээд сайдтай, жижиг дундынх нь даргатай ярьсан

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох