шар мэдээ

Дуучин Наагийгаас ‘донжтой малгай’-г нь нэхжээ

0

Улсын Филармонийн уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг жазз хөгжимд дурладаг залуус андахгүй сайн танина.

Тэрбээр эрэгтэй дуучид дотроосоо хамгийн донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг гэнэ лээ. 

“Хүн бүрт өөрийгөө илэрхийлдэг хувцас байдаг. Тухайлбал,  “Хар сарнай” хамтлагийн Амараа гуталгүйгээр тайзнаа гардаггүйтэй ижил, би бантик алчуургүйгээр тайзан дээр гардаггүй. Бантик алчуур бол миний мөнхийн найз” хэмээдэг жазз дуучин маань сүүлийн үед донжтой малгайгаар гангарах болсон.

Тэгвэл тун саяхан болсон нэгэн тоглолт дээр дуучин залуугаас фэнүүд нь малгайг нь нэхсэн гэнэ шүү. “Үсээ байдгаар нь янзлаад дуулах гээд иртэл малгайгаа өмсөхгүй юм уу гээд байх юм” хэмээн өөрийн цахим хуудаснаа постолжээ. Түүний донжтой малгайтай имиж нь шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагдаж байсан бололтой. 

Д.Өлзий-орших: 1980 онд аав минь авч өгсөн 36 төгрөгний орос банзан гитараар гитартай танилцах түүх эхэлсэн

Өмнөх нийтлэл

Амтат бүтээгдэхүүнүүдийн амталгаа 28 хоног үргэлжилнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ