улс төр

Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

Таны сэтгэгдэл

Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн лицензээ цуцлуулсан эзэд, төрийн зарим түшээдтэй Новотел зочид буудалд цугласан  тухай мэдээлэл шуугиан тарьж байна.

Харин тэр үйл явдалд  нэр холбогдсон Д.Хаянхярваа гишүүн гэртээ байгаагаа харуулж “нүцгэн лайв” хийсэн нь интернэт орчинд маргаан дэгдээв. Түүний гэр орноо дүрсэлж, дүү нараа харуулсан тэр бичлэгийг уулзалтын дараа хийсэн гэж хүмүүс хардаж байгаа юм. Үүн дээр нэмээд “Монгол газар”- ын Ц.Мянганбаяр эмнэлэгт хүргэгдсэн шуугианд хариу болгож мань гишүүн “Би тэр Мянганбаяр нарыг чинь танихгүй, мэдэх ч үгүй” гэж жиргэсэн нь сошиалд хардлагын галыг улам өрдөөд байна. Хаян дарга Ц.Мянганбаяр нартай уулзсан гэх мэдээллийг хууль хяналтын  байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түүнд хандаж “Үнэн худлын хооронд бүх л ертөнц оршдог” хэмээсэн сэтгэгдэл илгээжээ.

Түүнчлэн энэ уулзалт болсон газар гэх Новотел зочид буудлын удирдлагууд ч ийм уулзалт болоогүй хэмээн яаран сандран мэдэгдэл хийгээд байгаа. 

683
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл