улс төр

У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дахин УИХ-д өргөн барих гэж байна

0

Эрх баригч МАН-ын зөрчил, хуваагдал дахин хүчтэй сэдэрчээ.

Тодруулбал Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхийн 20 орчим гишүүн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхээ шийдээгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тэд дахин зохион байгуулалтанд орсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг ирэх 9-р сарын дундуур юм уу? 10-р сарын эхээр гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Энэ мэдээллийг ч хэдийн авсан Ерөнхий Сайд У.Хүрэлсүх эрс, цочмог дайчин үгээ дахин хэлж эхэлсэн төдийгүй улс төрийн хурц хийхээр бэлтгэж эхэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг мөнөөх л Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Амарзаяа нарын УИХ-ын 22 гишүүн гаргах гэж буй агаад одоогийн байдлаар албан бланк дээрхээ гарын үсгээ хараахан зурж эхлээгүй байгаа аж.

Дахин сануулахад 2018 оны 11-р сарын 19-нд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг өргөн барьсан билээ. Улмаар 2018 оны 11 сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм.

Гэвч хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжээгүй тул УИХ-ын эдгээр 27 гишүүний санаархал нуран унасан билээ.

Э.Мягмар

sonin.mn

RIO MONGOLIA улсын бодлого

Өмнөх нийтлэл

Махны үнэ дахиад өсвөл Ч.Улаан сайдын толгойгоор монголчууд яах ч билээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр