Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Тэрээр үүнийгээ: ” Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой.” гэж тайлбарласан байна. Харин эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр даргатайгаа нэгэнт тангараг тасарсан тэрээр АН-ын гишүүнээр элсэхээр болж, үүнтэйгээ холбоотой акциа ийн эхлүүлж буй ажээ. О.Баасанхүү нь 2011 онд МАХН-д элсэхээсээ өмнө МСДН-д гишүүн байсан гэнэ. С.Сарнай

701
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл