шар мэдээ

Жүжигчин Цэцэг: Залуусаа хэдхэн минутын жаргалаас хамраа өгмөөргүй байгаа бол…

Таны сэтгэгдэл

Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, төрсний дараа илүүдэл жингээ түргэн хугацаанд хаяж олны анхаарлыг татсан хүн бол Б.Цэцэг. Тэрбээр сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг бөгөөд өөрийн үзэж бодлоо хэнээс эмээлгүйгээр бичиж орхидог.

Харин энэ удаад сүрьеэ, тэмбүү зэрэг өвчний тархалт хэр байгааг, 2018 оны байдлаар улсын хэмжээнд ямар аймгууд тэргүүлж байгаа талаар дэлгэжээ.

“Улаан тарианы үе эргэн иржээ! Нялхас нь сүрьеэ, томчууд нь тэмбүүгээр өвчилжээ! Хорин нэгдүгээр зуунд бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна гэхээр манайхан Зимбаби цаашаа соёлтой улс юм уу даа. Ганган сайхан залуус л гүйлдээд байдаг хэдхэн минутын жаргалаар хамраа солиод л гүйгээд байсан юм шиг. Тэмбүү эмчлэгдсэн байсан ч цусаар илэрдэг юм шүү дээ! Ойрын харилцаанд орохдоо гар хөлийн үсэг авч шинжилгээний бичиг солилцож баймаар болжээ.Тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо зөвхөн 2018 онд 6400 хүрчээ. Хамгийн их өвчлөгсөд оношлогдсон бүсүүдэд Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот орж байна. Баян-Өлгий аймагт тэмбүүгийн тохиодол 10000 хүн амд 3.9 байгаа нь улсын хамгийн бага үзүүлэлт аж. Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.Бэлгэвч хэрэглэж сураарай! Залуусаа хэдхэн минутын жаргалаас хамраа өгмөөргүй байгаа бол хувийн ариун цэврээ сайн сахих л хэрэгтэй” хэмээжээ.

626
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл