Онцлохулс төр

Ардчилсан намын байрны хувь заяа MCS-ын гарт бий

0

Сүхбаатарын талбайн зүүн тал дахь Соёлын төв өргөөний залгаа, Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж асан АН-ын байр газартай тэгшлэгдээд удаж байгаа. АН-ынхан энэ байрны асуудлыг олон жил хөндсөнгүй.

Харин сүүлийн үед АН-ын удирдлагууд байраа сураглаж, энэ асуудлыг намын дотоод улс төрдөө ашигладаг болов.

Тухайлбал, АН-ын байрны хувь заяа Н.Алтанхуягийн гараар ороод замхарсан гэж С.Эрдэнэ тэргүүтэй одоогийн удирдлагууд ярих болсон. Н.Алтанхуяг “Ардчиллын өргөө” бариулна гээд газрыг тодорхой компанид өгсөн сураг дуулдаад байгаа.

Энэ талаар тус намын гишүүд хэвлэлийн хурал зарлан “Манай намын дарга нар долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө зарах, худалдах нууц тогтоолд гарын үсэг зурчихлаа” гэж ч мэдэгдэж байсан.

Сураг сонсоход АН-ын дарга асан Н.Алтанхуяг намын байраа MCS компанитай тохирон буулгасан мэдээ байна. Энэ үед Н.Алтанхуягт намын байртай болох мөрөөдөл байсан бол MCS-т Тавантолгойг авах сонирхол байж.

Гэвч Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас огцорч, MCS ч Тавантолгойгүй үлдсэн учраас АН-ынхан байртай болж чадаагүй тухай яриа улс төрийн хүрээнд тэнүүчилж байна.

Харин намынхаа гал голомтыг нурааж, яах нь тодорхойгүй орхисон Н.Алтанхуяг “Шударга бусын хонгилыг би нээсэн” гэхээс өөр сэдэвгүйгээр хэдэн хаврыг өнгөрөөж байгаа юм.

Эх сурвалж: niigmiintoli.mn

Шагналаа брэнд бараагаар авдаг тагнуулч “Зиг-Заг”

Өмнөх нийтлэл

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг сонсов

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох