спорт

Леброн Жеймс “Лейкерс” багтай гэрээ байгуулжээ

Таны сэтгэгдэл

Америкийн сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс 154 сая ам.долларын дөрвөн жилийн хугацаатай гэрээг Лос Анжелес Лейкерс багтай байгуулсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны дөрвөн удаагийн, шигшээ тоглолтын гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтод 14 удаа оролцсон, олимпийн хошой алтан медальт тамирчин Л.Жеймс Лос Анжелес Лейкерс багтай гэрээ хийлээ” гэж тус улсын цагаар 5:05 минутад “Klutch Sports” хэвлэлийн агентлаг “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Үүнээс хэдхэн хормын дараа Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны гишүүн Адриан Вожнаровский мөн өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан уг мэдээллийг үнэн зөв болохыг баталсан байна

807
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл