спорт

Kонор Макгрегор зодог тайлав

Таны сэтгэгдэл

Холимог тулааны UFC холбооны хоёр жинд дэлхийн аварга болж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор зодог тайлж буйгаа зарлажээ.

Өдгөө 30 настай Макгрегор “Холимог тулааны спортоос албан ёсоор зодог тайлах шийдвэрийг би гаргалаа” гэж бичээд дэвжээнд үлдэж байгаа бусад тамирчид амжилт хүссэн байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовтай тулалдаж, дөрөвдүгээр үед бууж өгсөн юм. Гэхдээ Макгрегор 2016 онд мөн л зодог тайлж байгаагаа зарласан ч түүнээс хойш гурван тулаан хийсэн. Энэ нь дээрх мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэх бодлыг төрүүлж байна.

809
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл