шар мэдээ

“Их хотын тэргүүн хатагтай“-гаар хэн нь сонгогдох вэ?

Таны сэтгэгдэл

Хоёр сар дамнан олны анхаарлыг татаад буй Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг даргыг сонгох иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр болж буй бөгөөд нэг цагийн завсарлага аваад байна. 

Уг суудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нарын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөөд байгаа юм. Тэдний нэг нь ялалт байгуулж Улаанбаатар хотын дарга болох учиртай.

Хотын даргын сэнтийд өрсөлдөж буй тэдний гэргий хоёул олны танил эмэгтэйчүүд юм. 

НИТХ-ын дарга С.Амарсайханы гэргий МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Ч.Ичинхорлоо бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны гэргий Т.Ариунбулаг нь жүжигчин мэргэжилтэй бөгөөд “Янаг дурлалын дууль”, “Хүний хүүхэд”  киноны гол дүр,  “Тусгай салаа” кинонд туслах дүрийг бүтээж байсан нэгэн юм. 

Ямартай ч өнөөдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг нь “Их хотын тэргүүн хатагтай” болох нь дамжиггүй. 

www.Seen.mn 


1,504
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл