Онцлохулс төр

“Нийслэлийн мафи” буюу Хотын фракцийн календарчилсан түүх

0

Хэний ч танихгүй нэгэн хүү Хотын дарга болсноор энэ түүх эхэлнэ. 1964 оны луу жилтнүүдийн дунд олон алдартан бий. Гэвч энэ хүүг хүмүүс тэр дариу УИХ-ын гишүүн болов. Гэсэн ч явахдаа хотыг орхисонгүй. “Алимаа” хочит Ц.Батбаярыг хотын даргаар томилов.   2005 он. Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр.Тэрээр нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр хожим нь ял шийтгүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийг 2014 оны долдугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Энэ л үеэс эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг таллан худалдах “наймаа”, төрийн өмчийг үнэгүйдүүлэн, хувьчлал нэрээр халааслах ажил өрнөж эхэлсэн. Үүний балгаар өнөөдөр хот төлөвлөлт замбараагүй тэлж, утаа, хөрсний бохирдол иргэдийг өвчлүүлж, үхэлд хүргэж байна.  2007 он. “Алимаа” Ц.Батбаярын дараа Түдэвийн Билэгт хотын даргаар томилогдов. Мөн М.Энхболдын хамаарал бүхий этгээд. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Хотын даргын албан тушаалд томилогдов. Гэвч тэрээр Ц.Батбаяртай хамт нэг асуудлаар шүүхэд дуудагдаж, шүүх түүний насыг бодолцон өршөөл үзүүлсэн байдаг. Газрын наймаа, өмчлөл хувьчлал үргэлжилсээр.Шүүхийн тогтоол http://www.shuukh.mn/eruuanhan/4071/view Ц.Батбаяр, Т.Билэгт нар гар нийлэн нийслэлийн өмчийг шамшигдуулж байх цаг үед М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг жил, Монгол Улсын Шадар сайдаар зургаан жил ажиллав. Тэрээр албан тушаалын шатаар хурдацтай өгсөж байсан юм. 2006-2007 он. Монгол Улсын Ерөнхий сайд.2006 оны 1 сар: Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж, М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож, “Үндэсний эв нэгдлийн” хэмээх тодотголтой шинэ Засгийн газраа бүрдүүлсэн юм. Хамтарсан Засаг буюу МАНАН-гийн үүсэл гэж нэрлэх нь бий. Гэвч жилийн дараа МАХН-ын 25-р их хурлаар түүнийг М.Энхболдыг намын дарга болон ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчээ. Уг нь 2005 онд С.Баярыг ялж МАХН-ын дарга болсон боловч 2007 онд С.Баяртаа ялагдаж, намын даргын суудлаа, Ерөнхий сайдын албан тушаалтайгаа хамт өгч байв. Үүний дараа тэрээр С.Баяр болон С.Батболд нарын Засгийн газарт Шадар сайдаар улиран ажилласан байдаг. 2007-2012 он. Монгол Улсын Шадар сайд. М.Энхболдыг хотын даргаар ажиллаж байх үед Нийслэлийн газрын албанаас нэгэн хүү тэдний багт орсон байдгийг мартах шахлаа. Тэр бол Ц.Сандуй юм. 2000 он. Нийслэл Газрын албаны хэлтсийн дарга Ц.Сандуй. Тэр мөн адил албан тушаалын шатаар өгсөж эхлэв. Нийслэлийн газрын албанд байж болох бүхий л албан тушаалд Ц.Сандуй томилогдсон байна. Ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга, Мэдээллийн сангийн хэлтсийн дарга, Кадастрын албаны дарга, нийслэлийн газрын албаны Орлогч дарга, нийслэлийн газрын албаны Дарга … гэх мэт. Ингэхдээ хотын төвд алга дарам газар ч үлдээлгүй худалдсан, олсон мөнгөө өөрөө “идсэн” гэж болно. Энэ талаарх мэдээлэл тухайн үеийн өдөр тутмын сонингуудын тэргүүн нүүрнээс даван хэдэн арван нүүрээр нийтлэгдэж байсан нь өдгөө баримт болон үлджээ.Хэрвээ энэ он цагийн дарааллыг харвал М.Энхболдын албан тушаалын их үсрэлтийн үеүүдэд газар болон нийслэлийн өмчийг худалдан борлуулж, хөрөнгө босгох ажлыг нь Ц.Сандуй хариуцан, гүйцэтгэж байв. Бүр УИХ дахь МАН-ын бүлэгт “Хотын фракц” гэгч зүйл үүсчихсэн байсныг санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл М.Энхболдыг даган Т.Бадамжунай, Ц.Батбаяр нараар тэргүүлүүлсэн нөхөд УИХ-д орж ирсэн юм. М.Энхболдын Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай С.Баяр болон С.Батболд нарын Засгийн газар улиран ажилласан гээд бодохоор “хотын фракц” ямар хүчтэй байсныг илтгэж байна. Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. 2010 он. МАХН нь МАН болж, намын дотоод зөрчилдөөн эхэлж, фракцуудын задрал эхлэв. С.Батболд намын дарга боллоо. Гэхдээ л М.Энхболдын хотын фракц хүчтэй хэвээр… Намын удирдах зөвлөлд хотын фракцаас олон хүн байв.  2013 он. М.Энхболд МАН-ын дарга боллоо. Хотод Ардчилсан намынхан олонх болсноор “дүрмийн дагуу” түүний хүмүүсийн булхайг дэлгэж, гар хөл нь хумигдав. Энэ үеэс ирэх сонгуульд ялалт байгуулахын тулд ямар тактик хэрэглэх вэ гэдгээ Ц.Сандуй нартай ярилцаж эхэлсэн. 2014 он. М.Энхболд, Ц.Сандуй нар төрийн албыг наймаалцаж 60 тэрбумыг босгохоор ярилцав. Ингэхдээ нам дотроо хүч түрэн орж ирсэн НАМЗХ буюу залуучуудын фракцыг дарах, тэдний удирдагч У.Хүрэлсүхийн хөл, гарыг таслах арга хайж эхлэв.2016 он. УИХ-ын сонгуульд МАН ялсан хэдий ч “60 тэрбумын схем” буюу төрийн албан тушаалыг мөнгөөр арилжаалах яриа хэлэлцээр олон нийтэд ил болов. МАН УИХ-д ч Нийслэлд ч ялалт байгуулж, М.Энхболд УИХ-ын дарга, Ц.Сандуй НИТХ-ын дарга болов. Түүний фракцийн төлөөлөгч С.Мөнхчулуун НИТХ дахь бүлгийн дарга, П.Баярхүү хотын орлогч болов. Үлдсэн 10-аад төлөөлөгч ч “давхар дээл” нөмөрч амжив. Гэвч олон нийт тэдний төрийн албыг арилжаалах тухай ярилцсан бичлэгийг сонсоод ихэд дургүйцсэн юм. М.Энхболдын хувьд эвлүүлэг гэж гүрийсээр байсан бол Ц.Сандуйгийн хувь “бидний нам дотроо ярилцсан бичлэг задарсан байна” үнэнээ хүлээж, хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байдаг. 2017 он. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль: Бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 12.30-д Х.Баттулга нийт сонгогчдын 50.8 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч М.Энхболд 40.6 хувийн санал аваад байна. Нийт саналын хуудасны 92 хувийг тоолсон гэж Сонгуулийн Ерөнхий Хороо мэдэгдлээ. Хэрвээ М.Энхболд “60 тэрбумаар төрийн албан тушаал найцаалцах” тухай яриа хэлэлцээр оролцоогүй бол иргэдийн дэмжлэгийг авах л байлаа. Гэвч нам нь ч мөрөө хавчиж, үгүйсгээд М.Энхболдыг олон нийтэд таалуулж чадсангүй. Тэгээд ч М.Энхболд олон нийтэд тийм ч сайн дүр биш. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм бол оо гэж одоог хүртэл гайхдаг. Магадгүй Ерөнхийлөгч болох нь албан тушаалын шуналтай л холбоотой байсан юм болов уу. Гэвч Ц.Сандуй дүүгийнхээ балгаар Монгол Улсын түүхэнд хоёр удаа ялагдав. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар Ц.Сандуйг намын нэр хүнд унагасан, төрийн албан тушаалыг арилжаалах тухай яриа хэлэлцээр хийсэн гэх олон үндэслэл шалтгааны улмаас НИТХ-ын даргын албан тушаалаас огцрууллаа. Гэвч Ц.Сандуй зүгээр суудлаа өгөхийг хүссэнгүй. Өөрийн фракцийн өөр нэгнийг орондоо томилуулахаар төлөвлөсөн байлаа. Тэр нь одоогийн НИТХ төлөөлөгч Д.Баярсайхан. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр. Намдаа ч, төрдөө ч шударга ёс тогтоох зорилгоор У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшиж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналыг авснаар УИХ-д суудалгүй Ерөнхий сайдаар томилогдов. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр. Төлөөлөгч С.Амарсайханыг НИТХ дахь МАН-ын бүлгийн олонх төлөөлөгч дэмжиж НИТХ-ын дарга болгов. Ц.Сандуйгийн францийнхан ялагдлаа. 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр. МАН-ын 28-р Их хурал хоёр өдрийн турш хуралдаж намынхаа дүрмийг шинэчилж, 1309 төлөөлөгчийн 63.1 хувийн саналаар тус намын  15 дахь даргаар Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдсоныг албан ёсоор зарлав. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд намын даргын тамгыг УИХ-ын дарга Н.Энхболд гардуулж өгөв. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг  хүндэтгэн  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 2018 оны12 дугаар сарын 13-ны өдөр. УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг хүргүүлэв. Гэвч хуулийн хүрээнд тэдний шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. Яг энэ үед хотын даргын суудал эзгүйрэв. 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах” тухай хуулийн төслөө өргөн барив. 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд олонхоор дэмжлээ. 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр. Хотын даргад дэмжих НИТХ-ын хурал болов. “60 тэрбум”-ынхан зүгээр суулгүй төлөөлөл С.Мөнхчулууныг “хатгаж”, заалнаас нэрийг нь дэвшүүлүүлэв. Хоёр дахь удаагийн санал хураалтаар Ардчилсан намын 10, Ардын намын 14 төлөөлөгчийн саналыг авснаар Хотын даргад горьлогч болов. НИТХ дахь АН-ын бүлэг хоёр дахь удаагаа саналаа “худалдаж”, нийслэлд албан ёсоор 60 тэрбумын төлөвлөгөө халаасласан МАНАН бүлэглэл зүсээ хувилган зүтгэв.  С.Мөнхчулууны хувьд  60 тэрбумын автор Ц.Сандуйгийн талын төлөөлөгчид, АН-ын төлөөлөгчийн саналын дэмжлэгтэйгээр олонхи болов.2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөв. 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. 60 тэрбумын бүлгийн “сүүлчийн самурай” болох Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ынхан гишүүнээсээ түтгэлзүүлэв. Гэсэн ч С.Мөнхчулуун хотын даргын суудлыг авч, бусдыгаа тэтгэн дэмжигч асан Ц.Сандуйгийн үйл хэргийг үргэлжлүүлж, МАНАН-гийн байр суурь бататгахаар зүтгэсэн хэвээр. Магадгүй С.Мөнхчулуун М.Энхболдын МАНАН бүлэглэл, хотын фракц, 60 тэрбумын бүлэглэлийн сүүлийн найдвар байхыг үгүйсгэхгүй. Тиймээс С.Мөнхчулууныг хотын дарга болгохоор тэд эцсийн хүчээ шавхан “тулалдаж” байна. Өөрөөр хэлбэл МАНАН бүлэглэл мөхөл рүүгээ ойртсоор л … 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр. Хотыг 20 гаруй жил сандайлж, иргэдийн гишгэх газар, амьсгалах агаарыг хумсалсан МАНАН, 60 тэрбумын бүлэглэлийн ноёрхол үргэлжлэх үү, энд хүрээд зогсох уу гэдэг нь энэ өдөр шийдвэрлэгдэнэ. Хотын мафийн бүлэглэлд нэг л зарчим үйлчилдэг. Тэр нь “хэрвээ чи унавал би хамт унана” гэдэг зарчим. Тиймээс тэд ямар ч үнээр хамаагүй эцсийн хүчээ шавхан С.Мөнхчулууныг Хотын дарга болгохоор дахин зүтгүүлнэ. Ашиг сонирхол, аваа өгөөний сүлжээнд хэлхэлдсэн энэ бүлэглэлд үүнээс өөр “аврагдах” зам үгүй.   

Ч.Явуухүү

www.Sonin.mn

О.Энх-Эрдэнэ “The World’s Best” шоугаа өндөрлүүллээ

Өмнөх нийтлэл

0.1 хувийн амьд үлдэх магадлалыг алт болгон атгасан эр

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох