Дэлхийн үйл явдал

ВИДЕО: Нэг сая рубльтэй банкнаас гарч ирсэн Солонгос иргэнийг Оросууд дээрэмджээ

Таны сэтгэгдэл

Өнгөрөгч нэгдүгээр сарын 12-ны өдөр ОХУ-д амьдардаг Солонгос залуу Екатеринбург хотын Опалихинскийн гудамжны Сбербанкны банкин дахь хадгаламжнаасаа нэг сая рубль гаргуулан авчээ.

Тэрээр Орос эхнэрийн хамт машиндаа суун явах гэж байх үед толгойдоо баг угласан буутай хоёр этгээд Солонгос эрийг зодож мөнгийг нь дээрэмдсэн байна. Хохирогч цүнхтэй мөнгөө өгөхгүйн тулд эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй байна.

Энэ үйл явдлын бичлэгийг ойролцоо байсан иргэн утсандаа бичиж авсан гэнэ. Энэ тухай өчигдөр e1.ru сайтад мэдээлсэн байна. 

www.seen.mn 

834
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл