улс төр

У.Хүрэлсүх: “Чи намайг Австралиас авч ирээгүй, харин би чамайг Солонгосоос олж ирсэн“

Таны сэтгэгдэл

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна

Ж.Мөнхбат: Чамайг Австралиас авчирсан учир чи одоогийн албан тушаал дээрээ байгаа шүү

У.Хүрэлсүх: Би 1990 оноос хойш энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан /Ж.Мөнхбат-д хандав/. Чи намайг Австралиас авч ирээгүй, харин би чамайг Солонгосоос олж ирсэн. Чиний тухай ярих юм бий. Гэхдээ хүний нэр төртэй холбоотой асуудлыг би ярихгүй.
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр, хүний тусыг бүү март.

Намаас хасах хүмүүсийн нэрсийг гаргана. Манай нам Ардын нам болохоос Авлигач, олигорхуудын нам биш. Би төрд, намд их цэвэрлэгээ хийнэ. Ингэснийхээ төлөө 1920 онд ялагдвал ялагдана л биз.

Чи баялаг түүхтэй, чиний карерт гай болохгүйн тулд тэвчээд явж байгаа шүү.

Чамайг намаас хөөгөөгүй, хөөвөл тэр хяналтын дэд хороо хөөнө ш дээ…

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Та хоёр дуугүй бай. Намын асуудлаа намдаа ярь. Энд УИХ хуралдаж байна.

Чуулган түр завсарлаж 15:00 цагаас үргэлжилнэ. 

www.Seen.mn 

626
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл