Дэлхийн үйл явдалэнтертаймент

Супер модель Жижи Хадид, Бэлла Хадид нарыг Монгол ноолууранд дурлуулсан дизайнер Ж.Мандхай

0

 

Монгол ноос ноолууран үйлдвэрлэл дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой.

Үүний нэгэн жишээ нь “Мандхай“ брэнд болж байна. Монголд гэхээс илүүтэй Англи улсад танигдаж яваа тус брэндийг үүсгэн байгуулагч нь Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай юм.

Тэрээр Лондонд хувцас, загвар, маркетинг, нягтлан бодох чиглэлээр суралцаж төгссөн байна. Тэрээр 2014 оноос өөрийн нэрийн брэндийг үүсгэж дөрвөн жилийн дотор дэлхийн нөлөө бүхий загвар өмсөгч нарийн сонголт болтол нь хөгжүүлж чаджээ.

Алдарт VOGUE сэтгүүлийн Vogue.co.uk сайтад Монгол брэнд Мандхайг дэлгэрэнгүй тайлбартайгаар онцолжээ. Ингэхдээ дэлхийн супер моделиудын нэг Жижи Хадид тус брэндийн Монгол ноолууран бүтээгдэхүүнээр гоёсон тухай тодотгосон байна.

Үүний өмнө Жижи Хадидын эгч Бэлла Хадид ч мөн адил тус брэндийн улаан өнгийн ноолууран цамцыг сонголтоо болгосон тухай алдарт BAZAAR сэтгүүлд нийтлэгдэж байжээ.

Тэрээр VOGUE сэтгүүлд өгсөн ярилцлагатаа “Би хэзээ ч синтетик материалтай хувцас өмсөхгүй. Учир нь би ноолууран дунд амьдардаг эмэгтэй. Үнэхээр азтай байгаа биз. Ноолуур бол хамгийн шилдэг даавуу” хэмээн ярьжээ.

“Мандхай“ брэндийн тухай илүү ихийг  www.mandkhai.com сайтаас сонирхох боломжтой.

www.Seen.mn 

  • 1

  • 2

  • 3

  • 5

  • 6

  • 9

  • 10

Сундуйн Батболд гэдэг улстөрч карьертаа цэг хатгалаа

Өмнөх нийтлэл

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин нэг эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал