“UB comedy“ клубын гишүүн Хану буюу Хантүмэнгийн зохисгүй үйлдэл олон хүний эгдүүцлийг хүргэжээ.
Саяхан болж өнгөрсөн “Miss Universe Mongolia“ тэмцээний үеэр оролцогч охид хөтлөгчийн асууж буй асуултанд өөрсдийн үзэл бодол, хэлний мэдлэгээ харуулж англиар хариулах ёстой байсан. Харин уг бичлэгийг үзсэн Хантүмэн охидыг дорд үгээр хэлж, зохисгүй авирлаж буй бичлэгээ цахим орчинд байршуулсан нь олон хүний дургүйг хүргэсэн юм.
Энэ тухай тус тэмцээнийг санаачлан зохион байгуулагч Ж.Анхбаяр: “UB Comedy-ийнхан гэж хүссэнээ п…., я….-гаар дууддаг боловсролгүй, бүдүүлэг хүмүүсийн нэгдэл бололтой. Монгол бүсгүйчүүдээ үгийн муугаар гутаан доромжилж буй энэ залуучууд нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ? Жинхэнэ хүчирхийлэгчид, хүний эрхийг уландаа гишгэгсэд энд байгаа бус уу? Хэмжээндээ байна шүү“ хэмээн түүний үйлдэлд бухимдаж буйгаа илэрхийлжээ.
Мөн хөтлөгч Энхзориг: “Маргаангүй хэл усны асуудал байнаа байна. Тэрийг үгүйсгээд яахав. Харин надаас бол дээр л ярьж байна. Гэвч хүмүүсийг ШАЛБААГ, ДАГЗ, Ш**, ФААК, гэж доромжлох бол арай дэндэнээ. Алдааг нь хэлж өгөх, доромжлох хоёр тэс өөр зүйл шүү. Зөрчлийн хууль! Хүний 2 сая гэхээр Хану хэдийн өрөнд орчихвоо. Урт хэл хүзүү орооно гэж. Энэ охидуудыг өмөөрөх аав, ах нар гэж байгаа л байлгүй дээ“ гэжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд