14 настайдаа загварын гараагаа эхэлсэн О.Пүрэвдулам энэ салбартаа өндрөөр үнэлэгддэг нэгэн.
Тэрээр 2013 онд “Гоёл” наадмын топ моделиор өргөмжлөгдөж, түүнээс хойш хувийн карьертаа нилээдгүй анхаарч “Catwalk” хэмээх хамтлаг хүртэл байгуулаад амжсан. Үүний дараа “Ц.Мянганбаяртай холбогдсон хүн топ модель болдог” гэсэн явган яриаг батлах мэт Ц.Мянганбаярын хүүхдийг төрүүлж хамтдаа амьдарч буй билээ.
Харин өдгөө нам жим амьдархыг илүүд үзсэн модель бүсгүй саяхан төрсөн өдрийн баяраа нэжгэр тэмдэглэжээ. Баярт өдрийнхөө фото зургуудаа цахим орчинд хуваалцсан тэрээр улам өнгө нэмж үзэсгэлэнтэй болсон харагдаж байлаа.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд