нийгэм

Нийтийн тээврийн “UB smart bus” аппликэйшнийг ирэх сарын 1-нээс хэрэглээнээс хасна

Таны сэтгэгдэл

Энэ оны тавдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний системд UBCARD аппликэйшнийг нэвтрүүлээд буй.

Өнөөдрийн байдлаар уг аппликэйшнийг 990 мянга гаруй хүн ашигладаг болжээ.

Харин өмнө нь ашиглаж байсан UB smart bus аппликэйшнийг ирэх сарын 1-нээс хэрэглээнээс хасах гэж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Нийтийн тээвэрт иргэд 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчдог болоод байгаа бөгөөд UBCARD аппликэйшнээс гадна биет картаар үйлчилж байгаа билээ.

UBCARD аппликэйшнтэй холбоотой мэдээллийг 70151289 утсаар лавлах боломжтой байна.

Нийслэлийн 2026 оны төсвөөс нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системд ₮865.5 саяыг зарцуулах төсөвтэй байна.
40
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

919 нийтлэл

Сэтгэгдэл бичих