“Ногоон автобусны” гэх тодотголтой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ гаргалаа.
Тодруулбал, Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн Л.Ж-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн К.К-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн Л.Ж-ийн цагдан хоригдсон 13 хоногийг оногдуулсан торгох ялаас 1 хоногийн 15 нэгжээр тооцон хасаж ялын хэмжээг 29,805,000 төгрөгөөр,
Шүүгдэгч БНСУ-ын иргэн К.К-ын цагдан хоригдсон 14 хоногийг оногдуулсан торгох ялаас 1 хоногийн 15 нэгжээр тооцон хасаж ялын хэмжээг 34,790,000 төгрөгөөр,
Шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 1 хоногийг оногдуулсан торгох ялаас 1 хоногийн 15 нэгжээр тооцон хасаж ялын хэмжээг 39,985,000 төгрөгөөр тус тус тогтоож,
Шүүгдэгч А.Г-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.