улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлбөл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, “Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, институт руу зарим нэг гэмт бүлэглэл эрээ цээрээ алдсан довтолгоо хийж, Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал хийлээ.

Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь Монголын ард түмний нэр хүнд рүү халдаж байна гэсэн үг. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. АН-ын тавьсан шаардлага зөв. Би санал нийлж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаад шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн юм.

Ерөнхийлөгч ажлаа өгснөөр түүний оронд бүрэн эрхийг нь түр хэн хэрэгжүүлэх вэ гэх асуудал гарч байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай тодорхой заажээ.

1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:

1/эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эмнэлгийн дүгнэлт үндэслэн Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

2/өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

3/түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үзсэн.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.

6.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зурна.

7.Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар болно.

8.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

79
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

860 нийтлэл

Сэтгэгдэл бичих