нийгэм

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн 67 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Таны сэтгэгдэл

Монгол Улсад 2026 оны аравдугаар сарын 31-ний байдлаар дэлхийн 131 улсын 50,926 иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Эдгээр иргэний 34,109 буюу 67 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор Монгол Улсад оршин сууж байна. Харин 6,238 нь хөрөнгө оруулах, 4,278 нь суралцах, 3,098 нь гэр бүлийн, 1,736 нь цагаачлах, 855 нь хувийн бусад, 488 нь албан, 124 нь шашны зорилгоор оршин суух зөвшөөрөлтэй байгаа аж.

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийг улсын харьяаллаар нь авч үзвэл БНХАУ, БНЭУ, ОХУ, БНСУ, Бангладеш улсын иргэд дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл, 10,680 иргэнд зохих ангиллын виз олгожээ. Харин виз олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, өмнө нь албадан гаргасан хугацаа дуусаагүй зэрэг шалтгаанаар 301 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Мөн тус сард 1,919 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 5,562 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 1,565 уригчийн хүсэлтээр 6,656 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

14
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

854 нийтлэл

Сэтгэгдэл бичих