улс төр

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтжээ

Таны сэтгэгдэл

Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хуралдсан байна.

Хуралдаанаар “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэдийн анкет болон журмын 6.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ, хүсэлт гаргагч бүр журмын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, 7.2 дахь хэсэгт заасан оролцогчоор бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах 20 иргэнийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэхээр тогтлоо.

Үүнд:

  1. Далхжавын Жамъяндагва
  2. Лхагвасүрэнгийн Галбаатар
  3. Галбадрахын Ууганбаатар
  4. Хишгээгийн Цэцгээ
  5. Бадамсамбуугийн Болорсайхан
  6. Батзэвэгийн Энхболд
  7. Тогоохүүгийн Ихтамир
  8. Батчулууны Хишигсайхан
  9. Цогтоогийн Үүрцайх
  10. Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян
  11. Гадинбуугийн Наранбаатар
  12. Цээхээгийн Адъяахишиг
  13. Даваагийн Ганбаяр
  14. Даньхүүгийн Баянбилэг
  15. Дондовдоржийн Гэрэл
  16. Доржийн Ёндонжамц
  17. Бираагийн Одонгэрэл
  18. Дондовын Батсайхан
  19. Доноровын Цогтбаатар
  20. Чулуунбатын Ханддулам.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

25
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

849 нийтлэл

Сэтгэгдэл бичих