нийгэм

Хэнтий аймгийн Батноров суманд хээрийн түймэр гарчээ

Таны сэтгэгдэл

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 16:38 цагт цурамд оруулан 16:43 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатжээ. 

26
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

849 нийтлэл

Сэтгэгдэл бичих