улс төр

Цэцийн даргад УИХ-ын гишүүдээс өндөр цалин олгох тогтоол батлагдлаа

Таны сэтгэгдэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн агуулга нь Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталж нэмэгдүүлэх тухай юм.

Хэлэлцүүлгийн үеэр уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Үндсэн хуулийн цэцийн даргын цалинг УИХ-ын гишүүдийнхээс өндөр, УИХ-ын дэд даргын цалинтай дүйцүүлэн оруулж ирсэн байна. Ийм байх ёстой гэдгийг хэн тодорхойлоод оруулж ирж байгаа юм бэ. Өөрсдийнх нь санал юм уу. Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авдаг болох тогтоол оруулж ирж байгааг эсэргүүцэж байна. Нэгдсэн цалин хөлсний бодлоготой байх ёстой” гэсэн юм. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжиж баталлаа.

13
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

808 нийтлэл

Сэтгэгдэл бичих