Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний музей маргааш буюу 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэд, олон нийтэд байнгын үзүүллэгийн танхимуудаа үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо.
Ташрамд дурдахад зөвхөн байнгын үзүүллэгийн танхимууд л үнэ төлбөргүй бөгөөд харин “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн үзэхийг хүсвэл ердийн тасалбарын үнээр, төлбөртэй байх юм.