Дэлхийн үйл явдал

Японы Гадаад хэргийн яам: Монголд гарсан түймрийн хохирлыг нөхөн сэргээхэд мэргэжилтнүүд илгээнэ

Таны сэтгэгдэл

Монголын дархан цаазат бүсийн түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд туслах зорилгоор хөгжлийн тусламжийн агентлагийнхаа ой хамгааллын мэргэжилтнүүдийг илгээхээр болсныг Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги мягмар гарагт мэдэгдэв.

“Бид Монголын засгийн газартай нягт хамтран ажиллаж, гамшгийн дараах нөхөн сэргээлт, байгаль орчны чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны багц тусламж хүргэх болно” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр Тошимицу Мотэги онцлов.

Японы өдөр тутмын The Mainichi сонины мэдээлснээр Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн мэргэжилтнүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын үр нөлөөг судлан тайлагнахаар төлөвлөж байна.

17
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

799 нийтлэл

Сэтгэгдэл бичих