нийгэм

Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ

Таны сэтгэгдэл

Маргаашаас цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлгийг эхлүүлнэ. Тодруулбал, уг арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байгаа аж.

Тодруулбал,

  • Цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
  • Зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
  • Өравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.

Гурван жилийн өмнө анх нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулахад гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай гэж гарч байжээ.

17
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

671 нийтлэл

Сэтгэгдэл бичих