Дэлхийн үйл явдал

Тайланд үерийн улмаас Даваа, Мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгов

Таны сэтгэгдэл

Тайландын нийслэл Бангкок хотын өнгөрсөн өдрүүдэд орсон аадар борооны улмаас хот даяар гамшгийн онц байдал зарлаж, 4900 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Хотын захиргааны мэдээлснээр, 52 мянга орчим айл өрх үерт өртжээ. Өнгөрсөн Пүрэв гаригаас Ням гаригийн хооронд хотын зарим хэсэгт хур тунадасны хэмжээ 330 мм давсан гэдгийг цаг уурын албаныхан мэдээлж байна.

Үерийн ус бүрэн татраагүй хэвээр тул онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг иргэдэд сануулж байна. Иргэд болзошгүй гамшгаас сэргийлэн худалдан авалт хийж эхэлсэн тул зарим дэлгүүрийн лангуу хоосорчээ. Тиймээс ерөнхий сайдын ажлын алба яаран сандран худалдан авалт хийхгүй байхыг иргэдэд анхааруулаад, үнийг зохиомлоор өсгөх нь гэмт хэрэг гэдгийг сануулав. Мөн ажлын өдөр эхэлсэн ч  хэдэн зуун сургууль хаалттай хэвээр байна.

Тайландын засгийн газар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор есдүгээр сарын 28, 29-ний Даваа, Мягмар гарагыг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.

75
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

664 нийтлэл

Сэтгэгдэл бичих