нийгэм

Сүхбаатарын талбайд “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг болж байна

Таны сэтгэгдэл

Нийслэл хотын төв Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн тав хоног “UB food festival” хоолны өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Тав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжим гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулахыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлэв. Хоолны өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагт нээлттэй байх юм.

Тус үйл ажиллагааг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улс, үндэстний нэрийн хоолны өдөрлөг 10 хоног үргэлжилж байсан билээ.

Тэгвэл маргааш эхлэх өдөрлөгөөр хятад, япон, солонгос, тайланд, вьетнам, орос, узбек, монгол үндэстэн гэх мэт 10 гаруй орны хоолны соёлоос мэдэрч, амтлах боломжтой ажээ.

5
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

639 нийтлэл

Сэтгэгдэл бичих