Соёл урлаг

“Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн”

Таны сэтгэгдэл

Хятад бүсгүй олон улсын миссийн тэмцээний үеэр “Mongolia” хэмээн хэлж буй бичлэг цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулаад байгаа.

Тодруулбал, Тайланд улсад болж буй “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 24 настай, Хятад улсын Amber Yuhan гэх эмэгтэй оролцож буй нь цахимаар тархсан.

Монгол Улсад тус тэмцээний үндэсний шалгаруулалт зохиогддоггүй аж. Улмаар Монголыг төлөөлөх эрхийг гадаадын загварын агентлаг эзэмшдэг учир өөрийн харьяаны гадаад моделиудыг Монголын нэр дээр шууд томилон оролцуулжээ. Ташрамд дурдахад, 2022 онд Якут гаралтай бүсгүйг энэ шугамаар оролцуулж байжээ.

Топ модель Х.Бадамгэрэл энэ асуудлаар шүүмжлэлтэй хандаж “Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцож болохгүй” хэмээн цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд өнөөдөр уг асуудлаар Төрийн ордонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзсан.

Дээрх үйл явдалтай холбогдуулан ССАЖЗЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн” гэв.

26
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

632 нийтлэл

Сэтгэгдэл бичих