БНСУ-ын “Fin.K.L” хамтлаг 21 жилийн дараа эргэн нэгдэж дахин тайзнаа гарах болсноо дуулгалаа. “Blue Rain,” “To My Boyfriend”, “Eternal Love” зэрэг дуунуудаараа к-попын өнгө төрхийг тодорхойлж байсан тус хамтлагийн агентлаг болох “Gemstone E&M” энэхүү мэдэгдлийг есдүгээр сарын 21-нд хийсэн.
“Fin.K.L” хамтлаг 1998 онд Ли Хё Ри, Ок Жү Хён, Ли Жин, Сон Ю Ри гэсэн дөрвөн гишүүнтэй дебютээ хийж байв. Тэд хамгийн сүүлд 2005 онд “Forever Fin.K.L” синглээ гаргасан. Үүнээс хойш 2019 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг удаа эргэн нэгдсэн нь “Camping Club” шоу нэвтрүүлэг байсан.