Соёл урлаг

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд “Монгол” үзэсгэлэнгээ нээлээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Монгол” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “ХААН галерей”-д дэлгэлээ.

Түүний уран бүтээлийн үзэл баримтлалын цөмд зөн совин, онгодын чөлөөт урсгал оршдог бөгөөд зураач хүн оюун бодлын хүлээсээс ангижирч, дотоод мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх үед далд ертөнцийн мөн чанарыг бүтээлээрээ хүргэх боломжтой хэмээн үздэг. Энэ үзэл санаа нь түүний бүтээлүүдийн өнгө, зураасны хөдөлгөөн, орон зайн зохиомж, цаг хугацааны мэдрэмж зэргээр илэрч, нэгэн цогц уран сайхны хэллэгийг бүрдүүлдэг.

“Монгол” үзэсгэлэнгээрээ дамжуулан зураач Ц.Цэгмэд Монголын уламжлалт сэтгэлгээ, байгаль дэлхий, хүн төрөлхтний оршихуйн холбоог илэрхийлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн нэрнээс эхлээд бүтээл бүрд шингэсэн бэлгэдэл, дүрслэл нь Монголын тухай ойлголтыг зөвхөн газар нутаг, түүх соёлоор хязгаарлахгүйгээр оршихуй, сэтгэлгээ, байгальтайгаа харилцах харилцааны түвшинд илэрхийлснээрээ онцлог юм.

“Монгол” үзэсгэлэн есдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

209
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

803 нийтлэл