Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өнөөдрийн /2026.08.06/ хурлаар холбогдох газрууд ажлын үр дүнгээ танилцуулж, үүрэг чиглэлийг өглөө.
2026.08.05-ны өдөр ШТС-уудаас АИ-92 автобензин авсан иргэдийн 14 хувь буюу 7000 гаруй нь тухайн өдрөө дахин оочирлосон байна.
Автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензин олгох шийдвэр хэрэгжүүлснээс хойш сүүлийн хоёр хоног автомашины дараалал 2 дахин буурав.
Шатахуун түгээх станцуудаар дизель түлш хэвийн олгогдож байгаа бол АИ-92 автобензинийг хяналттай борлуулж байна.
Шуурхай штабын шийдвэрээр 50,000 төгрөгийн хязгаарлалттай олгож буй буй 100 ШТС байгаа бол уг зохицуулалтыг мөрдөөгүй долоон ШТС лимитгүй АИ-92 автобензин олгосон болохыг АМГТГ-аас мэдээлэв. Эдгээр ШТС-уудад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.
Шатахуун импортлогч ААН-үүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж төр засагтайгаа хамтран ажиллахыг санууллаа. ШТС-уудын дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулж нэг хошуугаар бус бүх хошуугаар автобензин олгож богино хугацаанд оочир бууруулахыг үүрэг болголоо.
Монополын эсрэг газар асуудлаас зугтаалгүй шатахуун дамлан зарж буй асуудалд хяналт тавьж, гарсан зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран торгууль ногдуулах үүрэг чиглэл өглөө.
Сүүлийн хоёр хоногт 106 вагон буюу 6,360 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нэмж 33 вагон буюу 1,980 тонн ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд Гадаад харилцааны яамыг анхаарал хандуулж эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.
Бүх төрлийн шатахууны импортод ГХЯ, ЗТЯ, БХЯ хамтран ажиллаж, шуурхай тээвэрлэх, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг БХЯ-ны дэмжлэгээр хийх үүрэг чиглэл өгөв.
40