улс төр

АН: Увс, Булганы Засаг даргыг огцруулахгүй бол Цэцэд хандана

Таны сэтгэгдэл

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн  /2026.11.23/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин:

-Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа хуулийн төслийн танилцуулгыг авч, сонслоо. Иргэдийн итгэлийг олж, төр засгийн тогтвортой үйл ажиллагааг явуулах, шударга ёсыг хангуулахад шаардлагатай хэд хэдэн хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжиж ажиллана. Шаардлагатай гэвэл бүлэг эдгээр хуулийн төслийг санаачлан ажиллах шийдвэрийг гаргалаа. Хоёрт, Булган, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг огцруулсан асуудлыг хэлэлцлээ. Энэ нийгэм шударга ёсонд нийцэж, Засгийн газрын шийдвэр хууль дүрэм нийцэж байна уу. Нийгэмд өндөр хүлээлттэй байгаа 20 хууль энэ цаг үед иргэдийн итгэл үнэмшлийг олох, төр засгийн үйл ажиллагааг шударга шуурхай болгоход чиглэх юм. Тодруулбал, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороонд тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах нь зүйтэй.

Хуучнаар прокурорын хяналт гэж байсан. Энэ давхар хяналт хаана байх ёстой гэдгийг ярилцаж, УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хорооны дэргэд энэ албыг байгуулах шаардлагатай. Хуулийн байгууллагуудын шалгаж байгаа хэргүүд УИХ-д нээлттэй байх ёстой гэж хэлэлцлээ.

Дараагаар нь Байгаль орчны нөхөн төлбөрийг нөхөн төлүүлэх, үнэлэх тухай асуудал. Монголд гал түймэр гарч, их хэмжээгээр байгаль сүйдэж, хохирч байна. Энийг зохицуулах хууль байхгүй учраас үнэлгээний асуудал маш тодорхойгүй байна. Энэ хуулийн төслийг санаачлан боловсруулах нь зүйтэй гэж үзлээ. Гуравт, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн Сонгуулийн санал худалдан авалтын эсрэг хуулийг санаачлан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дэмжлээ. Үүнээс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилд 1-2 удаа өөрчилдөг байсан бол энэ жилээс гурав дахь удаагаа өөрчлөх нөхцөл байдал үүсч байна. Засгийн газрын өр нэмэгдэж, төсвийн хүрээ тэлэх нөхцөл байдал үүсч байна. Тиймээс Төсвийн сахилга, өрийн хязгаарын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулахаар боллоо.

Увс болон Булган аймгийн ИТХ хуралдаж, хууль ёсны шаардлага тавьж, Засаг дарга нараа огцруулсан. Энэ асуудалд Засгийн газраас хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн учраас бүлгийн хурал дээр асуудлыг ярилцлаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр боллоо. Уг шаардлагад Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөхийг, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг хуульд нийцүүлэн огцруулж, ажлын долоо хоногт албан бичгээр хариу ирүүлэхийг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол ҮХЦ-д өгч, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байна.

Энэ үеэр Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэндсүрэн Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Насанбатыг огцруулах ИТХ-ын шийдвэрийг хүлээж аваагүй Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрбээр ” Э.Насанбатын хууль зөрчсөн асуудалд хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д өгнө. Мөн зарим албан тушаалтнуудыг АТГ-д шалгуулна. Хуурамч диплом ашигласан, төсөв худалдан авалтын хууль зөрчсөн хүнийг хамгаалаад үлдэж буйд харамсаж байна” гэв.

35
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

889 нийтлэл

Сэтгэгдэл бичих