Соёл урлаг

Ариана Гранде олны хараанаас түр хугацаанд холдохоор болжээ

Таны сэтгэгдэл

Америкийн дуучин Ариана Гранде ирэх сард Eternal Sunshine аялан тоглолтоо дуусгасны дараа олон нийтийн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож, мөн Лондонд тавигдах байсан шинэ мюзиклд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

33 настай дуучны төлөөлөгч People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, аялан тоглолт дууссаны дараа Ариана “Олон нийтийн өмнө гарах аливаа арга хэмжээнээс түр хугацаагаар татгалзаж байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд үүний шалтгаан нь тасралтгүй ирэх шүүмжлэлүүдтэй холбоотой гэжээ.

2027 онд Лондоны Barbican театрт тайзнаа тавигдахаар төлөвлөгдөж байсан Стивен Сондхайм-ын “Sunday in the Park with George” мюзиклийн сэргээн тоглолтыг зохион байгуулагчид Ариана уг бүтээлд оролцохоо больсныг баталж, түүний шийдвэрийг “Бүрэн ойлгож, дэмжиж байна” гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Ариана Грандегийн биеийн галбир, эрүүл мэндийн талаар олон нийтийн дунд янз бүрийн таамаг, хэлэлцүүлэг өрнөсөөр ирсэн.

Эдгээр яриа түүний хамгийн сүүлийн “Petal” цомог хоёр хоногийн өмнө гарсны дараа, мөн цомгийн сурталчилгааны зураг, бичлэгүүд цацагдсанаар улам эрчимжжээ.

Түүний төлөөлөгчийн хэлснээр Ариана аялан тоглолтоо “Эрүүл, аз жаргалтайгаар өндөрлөж, дараа нь олон нийтийн өмнөх ажил, арга хэмжээнээсээ бүрэн татгалзаж амрах” хүсэлтэй байгаа аж.

“Eternal Sunshine” аялан тоглолтын сүүлийн тоглолт есдүгээр сарын 1-нд Лондон хотод болохоор товлогдоод байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.

16
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

385 нийтлэл

Сэтгэгдэл бичих