Онцлох

Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга баталгаажсан

Таны сэтгэгдэл

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан шатахуунтай холбоотой асуудлаар дараах мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна гэв. Тэрбээр “Монгол Улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна.

БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм.

Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна. Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн. Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандаарай гэж хүсье” гэв.

Сүхбаатар боомтоор 2026 оны долдугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн АИ-92 автобензин, наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн нийт 63 вагон буюу 3,824 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 2 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Эдгээр вагонуудыг буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна.

Харин өчигдөр 34 вагон буюу 2,100 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Рашаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага, ААН-үүд хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах. ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна гэж мэдээллээ.
15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

385 нийтлэл

Сэтгэгдэл бичих