шар мэдээ

“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ

Таны сэтгэгдэл

Цахим орчинд хүүхэд залуусын дунд “НОЁН IZ” нэрээр олны танил болсон Г.Ирээдүй УИХ-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа аж.

Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоос өмнө нь 2024 оноос ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж, 2025 онд SDY Mongolia-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан.

Харин 2025 оны 2-р сараас эхлэн Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж.

Түүний хувьд 1995 оны гуравдугаар сарын 20-нд төрсөн. 31 настай. 2016 оноос хойш YouTube , Facebook зэрэг сошиал орчинд өөрийн бичлэгүүдийг байршуулж эхэлсэнээр түүнийг маш олон хүмүүс үзэж, дагаж, таниж эхэлсэн байдаг. Түүнчлэн тэрбээр коин гаргах ажил эхлүүлж байсан ч КОВИД-н улмаас энэхүү ажлаа хойшлуулж зогсоож байсан удаатай. Гэх мэтээр сошиал орчинд ихээхэн төвлөрч ажилладаг түүнийг УИХ-н ажлын алба өөрийн багтаа элсүүлэн авчээ.

 

51
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

299 нийтлэл

Сэтгэгдэл бичих