нийгэм

ТОДРУУЛГА: БОУАЯ-ны сайд Б.Батбаатарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг Иргэний зориг ногоон намын дарга байх чадамжгүй, сайд болоод их хэмжээний мөнгө идсэн талаар өчигдөр (2026.03.05) ИЗНН-ын төлөөлөл АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн.

Улмаар түүний хууль бус байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-т шалгуулж, ёс зүйгүй авирласан асуудлыг намын хурлаар хэлэлцэх гэж байгаагаа мэдэгдсэн билээ.

Б.Батбаатарыг АТГ-аас шалгаж байгаа эсэх асуудлаар АТГ-аас тодруулахад: “Б.Батбаатарыг 2025 оны 10-р сараас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шалгаж байгаа юм. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

93
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

290 нийтлэл

Сэтгэгдэл бичих