Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын баазад зохион байгуулагдсан “Милан–Кортино 2026” Паралимпын эрх олгох слаломын ангиллын тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэрбээр тус тэмцээний хоёр гараанд уралдан:

1-р тэмцээнд 2-р байр эзэлж мөнгөн медаль

2-р тэмцээнд 1-р байр эзэлж алтан медаль хүртсэн байна.

Ингэснээр Б.Цэрэнпунцаг FIS-ийн 156.80 оноо авлаа.

Тэмцээнд оролцох нөхцөл, бэлтгэлийг бүрдүүлэхэд шинэ хэрэгсэл, материал болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголын Паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон, БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э.БилэгтҮШБ САУЭШТ, хамт олны дэмжлэг туслалцаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.