Вьетнам улсын ширэнгэн ойгоос бараг хагас зууны өмнө алга болсон Зөвлөлтийн офицер Юрий Поярковын цогцсыг олсон гэнэ. Вьетнамын умард хэсэгт орших Тамдао гэдэг уулархаг газар хийсэн малтлагын үр дүнд нисгэгчийн араг ясыг олсон аж. ЗХУ-ын агаарын цэргийн хүчний ахмад Поярков Вьетнамын Ардын армид зааварлагч нисгэгчээр алба хааж байжээ. 1971 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тэрбээр Вьетнамын нисгэгчтэй хамт МиГ-21С онгоцоор сургуулийн нислэг үйлдэж байх үеэр тэдэнтэй холбоо тасарсан бөгөөд онгоц нь радарын дэлгэцнээс алга болсон түүхтэй. Алга болсон офицерын зээ охин Анна өвөөг нь олж өгнө үү гэсэн хүсэлт тавьснаар малтлагын ажил нэг жил орчим үргэлжлээд ийм үр дүнд хүрсэн байна.
Таны сэтгэгдэл
678
Ц. Ганзориг
Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм
6598 нийтлэл
Холбоотой мэдээ
Өвлийн Паралимпын наадмын Америкийн шигшээ багт багтсан Монгол БҮСГҮЙ
У.Бат-Оюун гэх монгол бүсгүй АНУ-ын шигшээ багийн тамирчнаар тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцож буй Паралимпын тамирчин юм. Тэрбээр Улаанбаатар хотод 1973 онд төрсөн бөгөөд Бээжин-2022…
2026.03.09