спорт

Азийн залуучуудын пара наадамд оролцох ӨСВӨРИЙН тамирчдад ХОЛБОГДОХ ЯАМ, АГЕНТЛАГУУД анхаарлаа ХАНДУУЛАХ газар алга байна

0

Тэмцээний замын зардал болон бусад төсөвт Монголын Үндэсний Паралимпын Хорооноос өөр дэмжлэг үзүүлж буй газар байхгүй байгаа аж.

Тэмцээн болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад санхүүгийн асуудал нь хэвээр байна.

Энэ оны 12 дугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо Азийн залуучуудын Пара наадам болох гэж байгаа. Энэ удаагийн V наадамд манай улсаас пара бочи, пара хөнгөн атлетик, пара пауверлифтинг гэсэн гурван төрлөөр өсвөрийн 18 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Ирээдүйн паралимпийн аваргууд тодрох энэ тэмцээнд улс орноо төлөөлөх өсюөрийн залуу тамирчид бэлтгэл сургуулилтаа хангалттай базаасан ч тэдэнд замын зардал мөнгөний асуудал тулгарч буй талаар багш, дасгалжуулагчид санаа зовж буйгаа илэрхийлж байна.

Тамирчид нь дасгалжуулагч багш нартайгаа 24 цагаар байрлан бэлтгэлээ хангаж зөвхөн тэмцээндээ анхаарлаа хандуулах байтал санхүү мөнгөний асуудал нь бүрэн шийдэгдэхгүй, холбогдох яам албадуудаас анхаарал хандуулахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж Пара хөнгөн атлектикийн спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батдорж дараах байр суурийг илэрхийлжээ

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

Өмнөх нийтлэл

Олон улсын вэбсайтуудаас Голомт банкны картаар худалдан авалт хийгээд 10% буцаан олголт аваарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй спорт