Индонезийн Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас амиа алдсан хүний тоо хэдийн 1200-г даваад буй ажээ.
Уг газар хөдлөлт 7.5 магнутын хүчтэй болсон бөгөөд газар хөдлөлтийн нөлөөгөөр хүчтэй цунами үүсч Донгала болон Палу хотын тосгонууд руу 3 метр өндөр давалгаа орж ирсэн байна. Одоогийн байдлаар тус хотын иргэд тог цахилгаангүй болоод байгаа ба амь алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай буй талаар тус улсын ЗГ-аас мэдээлжээ.
Уг газар хөдлөлтийн үеэр 22 настай Гунаван Агунг хэмээх залуу албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж нурж буй барилгаас гаралгүй сүүлийн нисдэг тэргийг аюулгүй хөөрч дуустал үүргээ биелүүлсээр амь насаа алджээ. Түүний энэхүү зоригт үйлдэлд дэлхий нийт мэхийн ёсолж байна
Сэтгэгдэлүүд