Дэлхийн үйл явдал

Монгол залуугийн бусармаг үйлдлийн тухай Солонгосын телевиз мэдээлжээ

Таны сэтгэгдэл

Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн хувьд олон нийтийн газар явахдаа танихгүй нэгний бүдүүлэг үйлдлээс болж сэтгэл санааны хувьд дарамт мэдрэх тохиолдол цөөнгүй.

Олон нийтийн газар, гудамж талбай зэрэгт явж буй эмэгтэйчүүдийг өдөж хоргоох, дургүйцсэн тохиолдолд элдэв хараалын үгээр хараалгуулах, гуя, өгзөг зэрэг эмзэг газарт нь танихгүй нэгэн хүрэх, олон нийтийн газар шахцалдах зэргийг далимдуулан эмэгтэй хүний биед санаатай болон санаандгүй хүрэх зэрэг нь өөрөө хүчирхийллийн нэг хэлбэр билээ. Энэ нь манай нийгэмд энгийн үзэгдэл мэт болсон нь харамсмаар. 

Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдардаг Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр үүнтэй адил үйлдэл гаргасан Монгол залуугийн тухай мэдээлэл цацагджээ. Бичлэгэн дээрхи залуу гудамжинд явж буй Солонгос охидын гуяыг илэх, өгзгөнд нь хүрэх, юмбакан доогуур нь гараа оруулах зэрэг үйлдийг олон давтамжтайгаар хийж буй нь камерт бичигдэн үлджээ.

Уг мэдээллийн доор Солонгос иргэд Монголчуудыг жигшин зэвүүцэж буй утгатай сэтгэгдлийг олноор үлдээсэн байна.

www.Seen.mn 

715
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл