Дэлхийн үйл явдал

Румин гаралтай орон гэргүй эр Монгол оюутан эмэгтэйг хүчирхийлжээ

Таны сэтгэгдэл

Өнгөрөгч ням гаригийн шөнө Италийн Флоренц хотын нэгэн дүүрэгт Монгол улсын иргэн 21 настай оюутан бүсгүй зодуулж хүчирхийлүүлсэн байдалтай олдсон талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

25 настай Румин гаралтай Арнут Мустафа гэх орон гэргүй эр хохирогчийг үсдэн мод руу чирэн оруулж зодож хүчирхийлсэн байна.

Бүсгүй гэмт этгээдийг явсны дараагаар өөрөө цагдаад дуудлага өгсөн бөгөөд улмаар түүнийг эмнэлэгт хүргэхэд хэд хэдэн газраа гэмтэл авсан байжээ.

Цагдаа нар гэмт хэрэгтэнг даваа гарагийн орой хэрэг үйлдсэн газрын ойролцоох байшингаас баривчилсан бөгөөд Арнут Мустафа нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан бүртгэлтэй нэгэн аж.

Түүнийг химийн аргаар хөнгөлж магадгүй хэмээн www.ansa.it  сайтад мэдээлжээ.

www.Seen.mn 

681
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл