шар мэдээ

Т.Дэлгэрмөрөн Нара, Говийн бор хоёрыг клипэндээ тоглуулна

Таны сэтгэгдэл
Т.Дэлгэрмөрөн: Наараа дүүгийнхээ хань ижлийг би “Говийн бор” гэж хэзээ ч дуудахгүй. Манай дүүг Билгүүн гэж аав ээж нь нэрлэсэн юм билээ. Ер нь аав ээжийнх нь өгсөн нэрнээс өөрөөр бусдыг дуудах гэдэг чинь доромжлол гэж ахмадуудын хэлэхийг сонсоод би Билгүүн & Наараа хоёроосоо уучлал гуйж алдаагаа зассан даа. “Солонгон аашт” гэдэг мөн адил олон өнгийн авиртай, санаа бодол нь тогтворгүй, үзэгдээд өнгөрөх хий хоосон зүйлийг илэрхийлсэн бас л нэг доромж нэршил юм гэнэ билээ. Энэ мэтчилэн өөрийн алдар нэрээ өөр нэршлээр хувиргаж болдоггүйг ойлгосон.
Тэгээд 2 дүүдээ шинэ цомгийнхоо уран бүтээлүүдээс сонсгож “Гэртээ ирлээ” хэмээх уран бүтээлээрээ хамтран ажиллахаар тохиролцон бэлэг барихаар болов. Манай хамт олон тун удахгүй алтан намрын шаргалтсан ойн төгөл дунд байрлах сайхан өргөө гэрт нь очиж, шинэ клипний зураг авахаар болсон доо.
Бидний дүү нар үнэхээр гоё бие биеэ хайрлан хамгаалж хүндэтгэн дээдэлсэн сайхан хосууд болохыг нүдээр харж мэдсэн болохоор шинэ уран бүтээлдээ тэр нандин хайрыг нь бусдад үлгэрлүүлэн харуулах болно.
684
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл