МУГЖ С.Жавхлан Дулаахан Намар тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олондоо толилуулсан билээ. Түүний тоглолтод алтан партнёр МУГЖ Т.Баясгалан нь урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа хослон, гоцлон хүргэсэн юм. Тэгвэл дуучин Г.Эрдэнэтунгалаг түүнийг ихээхэн шүүмжлээд авав.
Ам барилтын загалмайлсан эх! Олон ч хүүхэд араас нь орж амьдралаа балласан даа, хөөрхий…….! Жич: Би өөрөө очиж үзээд бичсэн бичлэг. Одоо болио миний хөгшөөөн…..хэмээн дургүйцлээ илэрхийллээ.
Дуучин Г.Эрдэнэтунгалагийн постыг харсан дагагч нар нь, “Атаархуу юм дээ. Ам барьсан ч өөрт нь хэлж болдоггүй юм уу. Би тоглолт үзсэн. Харин ч олон жил тайзан дээр гараагүй ээ гээд биеэ бариад дуулахдаа жоохон алдаа гаргаад байх шиг санагдсан” гэв.
Мөн хэрвээ ам барьсан бол цэвэрхэн ямар ч алдаагүй сонсогдоно биз дээ. эхдээ ам барьж байгаа дуучин нүүрний хувирал , нүүр биеийн хөдөлгөөнөө яаж зохицуулаад ам барихдаа яг амьдаар дуулж байгаа юм шиг дуулдаг юм бол жүжигчилсэн тоглолт сайн заах уу? СУИС-д” зэргээр олон дагагч нар сэтгэгдлээ үлдээж байна.
Сэтгэгдэлүүд