шар мэдээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Элдвийн хараал ерөөл, гүтгэлгийг чинь бол тэсдэгээ, харин янхан нтр бол арай шүү!!!

0
Шөнийн 03 цаг болж байна л даа. Нойр хулжаад, зүгээр л нүднээс нулимс хоёр тийшээ асгараад. Одоо тэгээд яахавд бичиж тайвширъядаа, тэгэх үү. Хоёр дахь цэнхэр үст гараад иржээ. Захиалагч нь тодорхой тэр ээж, охин хоёр. Нэг сэтгүүлч хүүхэн намайг баахан янхан банзал гэж бичжээ. Ер нь элдвээр хэлээд байгаа юм байна, өнөөдөр л анзаарлаа. Яахав ээ үзэл бодол зөрж болно, таалагдахгүй байж болно, ажил мэргэжлийн өрсөлдөөн ч байж болно. Дургүй дээр нь нэмээд захиалга ирсэн байж болно. Гэхдээ эмэгтэйчүүд нэгийгээ я, б гээд байх нь хэр зохимжтой юм бол доо
Надад хоёр хүү байна, ээжийгээ элдвээр хэлүүлээд байхыг харах тэдэнд ямар байх бол. Өврөөс нь үр унаагүй бол ойлгохгүй л дээ. Ер нь намайг тэр сайд, энэ даргатай явдаг гэнэ гэж их олон жилийн өмнөөс цэнхэр үст Цэрэн гэж хүн байнга бичсэн. Мэдээж Гармаа гуайн захиалгаар. Гэр бүлийн хүн эхэндээ тоохгүй, сүүлдээ найз нөхөд, ойр тойрныхон нь танай эхнэрийг тэр дарга сайдтай явдаг гээд байна гээд л түүнийг ёвроно, даапаална. Сүүлдээ хүн л юм болохоор амссан үедээ нөгөө балай яриануудыг амнаасаа, авиртай хамт гаргана. Ер нь бол өөрсдөд дээрээ бодоод үзэхгүй юу даа, гэр дотор юу болохыг. За ийм төрлийн маргаан тасрахаа байвал хүүхдүүд ч зовно. За ер нь хүмүүс минь гуйж байна, бид нэг нэгэнтэйгээ муудаж сайдаж болноо, хэн нэгний атаархлыг зүхэлтээс болж хэн нэгний амьдрал там болох ёсгүй шүү Элдвийн хараал ерөөл, гүтгэлгийг чинь бол тэсдэгээ, харин янхан нтр бол арай шүү!!!
Эцэст нь хэлэхэд: 260 тэрбумын үнэтэй маргаан шүү, сэтгүүлч миний хувийн амьдрал үрэгдээд өнгөрөх ч ард түмэнд бол хэрэгтэй, улсын банкинд хайр найргүй гараа дүрж болдоггүй эзэнтэй гэдгийг мэдрүүлсэн кэйс байлаа. Бүр төгсгөлд нь анхааруулаад хэлэхэд: Настай хүн өрөө төлчихлөө гээд эрүүл энхийг хүсээд салчихаад байхад бузаруудаар дайруулаад байвал үргэлжлүүлж ухаад алтны уурхайгаа хэнээс дээрэмдснийг чинь илчлээд насны бөгсөнд булайг чинь дэлгэж, хуулиар нь явуулж чадна шүү, хохирогч нь учир битүүлгээр нас барсан ч үр хүүхэд нь бий шүү бурхны эмээ минь!!! Мөн өөр ч 33 тэрбумын татварын өр, Экологийн цагдаа дээр үүссэн хэргээ хаалгасан түүх гээд олон асуудлыг мартсан байсан шүү!!!

Х.Янжингаажид: Ганболдын машин хулгайлсан хэрэг 2 жилийн турш нэг ч шүүх хурал бололгүй ТАВ дах удаагаа хойшиллоо

Өмнөх нийтлэл

Дуучин Д.Болд: Би ГОМО биш …

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ