Ангууч охиныхоо зургийг дэлгэв
“Ододтой бүжиглэе” шоунд бүжигчин Б.Халиуны хамт түрүүлж өөрийн дэмжигчдийн хүрээгээ улам тэлсэн залуу бол Ангууч буюу Б.Баттөр.
Холимог тулаанч, инфлүнсер, бүх төрлийн хувцасны модель, бүжигчин гээд тал бүрийн авьяастай тэрээр охид бүсгүйчүүдийн “crush” болсон сайхан залуу гэдгийг олон хүн дуу нэгтэй хэлдэг.
Тэрбээр өөрийн краш нараа гомдоосон мэдэгдэл хийж байсан нь саяхан. Учир нь тэрбээр аав болохоор зэхэж байгаа зургаа дэлгэж байсан.
Түүнд хайртай бүсгүйгээс нь эхоны зургаа явуулж тэрбээр ийнхүү туулай жилд хүүхэдтэй болох нь хэмээн дагагч нар нь үзүүлсэн зургаас нь дүгнэлт өгөөд байсан.
Ангууч найз бүсгүйг Номин хэмээдэг ба түүний дурлалт бүсгүй ихэр бөгөөд найз бүсгүйгээ олноос удаан нуусан гэдэг.
Номин бүсгүйн хувьд монголын нэгэн чинээлэг гэр бүлийн охин юм байна.
Номин Ангууч нар үерхээд хоёр жилийн нүүр үзэж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд харилцаагаа ихээхэн нууцалж байсан гэдэг.
Харин “Ододтой бүжиглэе” шоуны дараагаар Ангууч руу крашлах бүсгүйчүүд нэмэгдсэн учраас ийнхүү харилцаагаа олноо албан бусаар ил болгох болсон билээ.
Тэгвэл энэ хос охинтой болсон бөгөөд анх удаагаа сошиал хуудсандаа охиныхоо зургаар гангарчээ.
Сэтгэгдэлүүд