шар мэдээ

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Хоёр хүн алсан байв

0

2015 онд шиг санаж байна. Нэгэн тв-гийнхэн эмэгтэйчүүдийн хориход нөхрөө алаад хүн амины хэргээр ял эдлэж буй эмэгтэйн тухай нэвтрүүлэг бэлтгэн хүргэв ээ…

хөөрхий эмэгтэй нөхрийнхөө хүчирхийллийг тэвчихгүй хөнөөчихсөн байж. 4 хүүхэдтэй билүү дээ. За тэгээд л улс даяар эвийлэн хөөрхийлж “сулла” гээд л… Цагаан сар дөхөж байсныг хэлэх үү сенсаац дээд цэгтээ хүрч Ерөнхийлөгч Элбэгдорж уучлал үзүүлэн суллаж нөгөө эмэгтэй үр хүүхдээ тэврэн уйлж драм хүчтэй өрнөлөө.

Эбиг магтаад л нөгөө ТВ гийн сурвалжлах баг шагнуулаад сүйд ээ… Цагаан сар өнгөрөөд 3 сарын 9 би Цензургүй яриандаа Эбиг урив аа… гэтэл яасан гээч нөгөө эмэгтэй хүчирхийлэгч нөхрөө алаад зогссонгүй хажуу айлынхаа хүнийг бас алсан хоёр хүн амьны хэрэг үйлдсэн болоодохов. Хохирогч нь ирээд манайд ярилцлага өгчихлөө.

За би ч нэвтрүүлэг дундуураа хохирогчийн яриаг үзүүлээд Элбэгдоржоос “ та энэ эмэгтэйг хоёр хүн алсныг мэдсэн үү…. ”гээд асуулаа. Эбигийн царай хувхай цайж “ би мэдээгүй…” гэж сулхан хариулсан юм. Та бүхэн Элбэгдоржтой хийсэн Цензургүй яриаг үзэж болно, эхлэл хэсэгт жаахан яваад л бий… Хамгийн сонин нь гэвэл телевизийн сенсаациар хуумгай хөдөлсөн Ерөнхийлөгчийн баг яагаад тэр гэмт хэрэгтнийг сайн судлаагүй нь хачин… Элдэв сенсаци эвий хөөрхийгийн драм хэтэрвэл яадгийг үзүүлсэн бодит жишээ тэр юмаа… үнэн дандаа гашуун байдаг шүү дээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Зарим нь хуруугаа л хөдөлгөсөөр л сууна уу

Өмнөх нийтлэл

Фантастик-н Ганчулууны ГАНГАН хурим

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ